Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 14 дугаар тогтоол,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 14 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны есдүгээр сарын 5-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу тус газрыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гэж өөрчиллөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах