Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Nike” компани төрийн далбаатай спортын гутлаа зах зээлээс эргүүлэн татлаа

Nike компани тусгаар тогтнолын баярын өдөрт зориулан Америкийн хуучин төрийн далбаа бүхий спортын гутлаа худалдаанд гаргаад байсан юм.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Nike” компани төрийн далбаатай спортын гутлаа зах зээлээс эргүүлэн татлаа
“Nike” компани төрийн далбаатай спортын гутлаа зах зээлээс эргүүлэн татлаа. Зураг: МҮОНРТ

Nike компани тусгаар тогтнолын баярын өдөрт зориулан Америкийн хуучин төрийн далбаа бүхий спортын гутлаа худалдаанд гаргаад байсан юм.

Гэвч олон нийт ийм загварын спортын гутал гаргасныг нь эрс шүүмжилсэн учир худалдаанаас эгүүлэн татаж эхэлсэн байна. Найкийнхан спортын гуталныхаа ар талд Бетси Росс далбааны зургийг оруулж өгсөн байсан юм. Энэ бол 13 судалтай, 13 од бүхий Америкийн төрийн далбааны хамгийн анхны загваруудын нэг юм. Энэ төрийн далбааг 1770 онд баталж байсан юм. Гэвч боолчлолын үе цэцэглэж байсныг санагдуулж, хэт барууны бүлэглэлийнхний бэлэг тэмдэгт ч тооцогддог юм.

Хуваалцах