Нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдөр тохиож байна.Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Эхний 30 жил 1925-1955 он бол агаарын нисэх хүчин үүсэн бий болсон, бүс нутгийн болон дэлхийн дайнд
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдөр тохиож байна.Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Эхний 30 жил 1925-1955 он бол агаарын нисэх хүчин үүсэн бий болсон, бүс нутгийн болон дэлхийн дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад Монголын нисэх хүчин онцгой чухал үүрэгтэйгээр оролцсон, шинэ онгоц техник зэвсгийг Монголын малчин залуус эзэмшсэн, Агаарын зоригт баатрууд олноороо мэндэлсэн он жилүүд байсан гэж хэлж болох юм. Нисэх хүчний хөгжлийн эхний энэ 30 жилд Монгол залуус “Ю-13”, “Ил-2”, “Р-1”, “Р-5”, “У-2”, “ПО-2”, “ЯК-7” загварын онгоцууд эзэмшиж, Шагдарсүрэн, Жамбаа, Дэмбэрэл, Шагдар нарын агаарын зоригт баатрууд төрсөн. Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар олон олон ирээдүйн нисэх хүчний зүтгэлтнүүд анхныхаа нисэх дадлагыг авч байсан он жилүүд гэж онцолж болох юм.Харин 1986 онд Агаарын тээврийн салбар цэргийн удирдлагын тогтолцооноос иргэний нисэхийн байгууллагад шилжиж, Буянт-Ухаа дахь Шинэ нисэх буудал ашиглалтад орсон. Ингэснээр гурав дахь гучин жил, 1985-2015 он хүртэлх Их шинэчлэлтийн он жилүүдийн түүх үргэлжилсэн. Энэ л жилүүдэд дотоодын агаарын тээврээр үйлчлүүлсэн зорчигчдын тоо жилд 800,000-д хүрч байсан нь одоо ч эвдэгдээгүй дээд амжилт билээ. Харин 1990 оны Ардчилсан Хувьсгалын үр дүнд Монголын ард түмэн гадаад паспорттай болж, гадаад улс оронд эрх чөлөөтэй зорчих болсон. Ингэснээр 1990-1992 онуудад МИАТ нэгтгэлийн Ту-154, Боинг 727 онгоцуудУБ-Бээжин-УБ, УБ-Москва-УБ чиглэлд зогсолтгүй нисэж, олон зуун бизнес эрхлэгчид, ганзагын наймаачдын ачаа, барааг хоёр улсын хооронд агаараар тээвэрлэж анхны транзит тээвэр эхлүүлж байсан түүхтэй. Энэ мэт нисэх хүчний түүхийг яриад дуусашгүй. Надад байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллээр шинэ нисэх буудал 6 сарын дараа буюу 11 сард ашиглалтад орохоор төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хийх ажил ихтэй, нисэх хүчнийхний цаг наргүй ажилладаг үе нь эхэлсэн гэн хэлж болох юм.Иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмадууд, одоо ажиллаж байгаа Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнууддаа Монгол Улсад нисэх хvчин vvсч хөгжсөний ойн баярын мэндийг хүргэе.


















