Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон"-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон"-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
"Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон"-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уг хотхон нь 500 айлаас орон сууцны захиалга авч гэрээ хийсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй. Захиалагчид орон сууцны үнийг гэрээний графикийн дагуу төлсөн ч, барилга 50-60 хувийн гүйцэтгэл дээрээ гацсан байдалтай 6 жил болсон байна. Тиймээс иргэд нэгдэн, хохирлоо барагдуулах үүднээс холбоо байгуулсан аж. Улмаар уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Иргэдийн өмнө тулгараад байгаа асуудлаар Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороогоор хэлэлцүүлэх чиглэлийг Нийслэлийн ИТХ-ын дарга өглөө.

Мөн хууль эрх зүйн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Иргэдтэй хийх уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Энхжин нар байлцлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Хуваалцах