Нисэхийн чиглэлийн мэргэжил сонирхогчдод зориулсан өдөрлөг болно
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойд зориулсан "Нисэх-Миний ирээдүй" мэргэжил сурталчлах өдөрлөг өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Өдөрлөгийн үеэр нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг хүргэх юм байна.
Тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, "Аэромонголиа" ХХК, Отгонтэнгэр, "Их-Засаг" Их сургууль зэрэг 20-иод байгууллага оролцоно.