Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нисэхийн цагаан хаалга”-ыг шилжүүлж магадгүй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нисэхийн цагаан хаалга”-ыг шилжүүлж магадгүй
“Нисэхийн цагаан хаалга”-ыг шилжүүлж магадгүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Мөн “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах”, “Хог тээврийн тариф батлах” тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах