Нисэхийн цагаан хаалгыг дахин барихгүй
Долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудаас Нисэхийн цагаан хаалгыг буулгасан тайлбарыг сонслоо.
Мэдээллийн алба

Долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудаас Нисэхийн цагаан хаалгыг буулгасан тайлбарыг сонслоо. 1957 онд баригдсан "Нисэхийн цагаан хаалга" Яармагийн гүүрээс нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын ажлын зурагт орсон учраас НИТХ нураах шийдвэр гаргасан. Харин Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын авто замын дагуу Айдасын даваа орчимд дахин барихаар төлөвлөж байсан "Нисэхийн цагаан хаалга"-ыг НИТХ-аас дахин барихгүй байхаар шийдвэрлэжээ.


















