Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд Та бүхэн Иргэний нисэхийн дүрмийн ИНД-101.205, ИНД-101.207, ИНД-101.211, ИНД-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд
Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд Та бүхэн Иргэний нисэхийн дүрмийн ИНД-101.205, ИНД-101.207, ИНД-101.211, ИНД-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7-н худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.

2022 оны 7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд бичгээр хандсаны дагуу Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоно.

Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

Хуваалцах