Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ энэ сарын 29-нд хотын даргын асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ энэ сарын 29-нд хотын даргын асуудлыг хэлэлцэнэ
НИТХ энэ сарын 29-нд хотын даргын асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55 824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа.

Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1618 ам метр талбай бүхий гурван давхар эл барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж буй. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын засвар, ашиглалтыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК хариуцна.

Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулахаар тогтлоо. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргын асуудал, Нийслэлийн төсөв зэргийг хэлэлцэх аж.

Хуваалцах