Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрэн гарцын ажлын явцтай танилцлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрэн гарцын ажлын явцтай танилцлаа
НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрэн гарцын ажлын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачаалыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их ачаалал авч байгаа Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замыг түр хугацаагаар хааж, төмөр замын гарам дээр хамгаалалт байрлуулж, явган хүний замын ажил хийгдэж байна.

Гүүрэн замын ажлын гүйцэтгэлийг 1,6 жилийн хугацаанд зам хаахаар болсон. Хугацаандаа амжуулахын тулд 3 ээлжээр 24 цагийн хугацаанд ажиллаж байна. Гүүрэн гарцын ажил нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Харин ажлын гүйцэтгэлийг хийж байгаа ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт ажилчдын 70 хувь нь Монгол иргэд байхаар үлдсэн нь нарийн мэргэжлийн инжинер техникийн ажилчид байхаар үүрэг өгсөн гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Хуваалцах