НИТХ-ын ээлжит бус хуралдаан ирэх 23-ны өдөр болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.11.17) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.11.17) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ энэхүү асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайдад хариу хүргүүлэх учиртай юм.


















