Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НИТХ-ын хуралдааны дэгт өөрчлөлт оруулав

НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх тухай асуудлыг баталсны дараа хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын хуралдааны дэгт өөрчлөлт оруулав
НИТХ-ын хуралдааны дэгт өөрчлөлт оруулав. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын 15-р ээлжилт хуралдаан үргэлжилж байна. НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх тухай асуудлыг баталсны дараа хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулав. Тэрээр, “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн холбогдох заалтыг НИТХ-ын хуралдааны дэгтэй нийцүүлэх болон хороодын бүтэц, эрхлэх асуудал, бүрэлдэхүүн,шинэчлэн батлагдсантай холбогдуулан НИТХ-ын хуралдааны дэгд дараах өөрчлөлтүүдийг оруулах тухай танилцууллаа. Үүнд:

1.Дэгийн 4.4 “Хурлын ээлжит хуралдааны цаашид /хуралдаан гэх/ хэлэлцэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 15-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нэгдсэн хуралдааны товыг зарлана гэж өөрчлөх

2.Дэгийн 4,4,2 дахь заалтыг “Хурлын дарга нь санал дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзсэн асуудлыг нам, эвслийн бүлэг, тухайн асуудлын хамаарах хороонд шилжүүлэн өгнө зэргээр дэгийн 4 зүйлд өөрчлөлт оруулахаар болов.

НИТХ-ын хуралдааны дэгд орсон нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж ажиллахыг НИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын ажлын албанд үүрэг болголоо.

Хуваалцах