Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтоолоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг хүн ам, газар нутгийн байршил, эдийн засгийн үзүүлэлт, инфляцитай уялдуулан тогтоожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтоолоо
НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг хүн ам, газар нутгийн байршил, эдийн засгийн үзүүлэлт, инфляцитай уялдуулан тогтоожээ. Энэ жилийн хувьд 2012 оны сонгуулийн зардалтай харьцуулахад зарим нэг өөрчлөлт орсон байна.

Нийслэлийн Аудитын газраас нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо нийслэлийн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн хязгаарыг мөн баталсан байна. Тухайлбал, хамгийн бага зардал Багахангай дүүргийн 44 дүгээр тойрогт 106 сая 400 мянган төгрөг, хамгийн их зардал Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 194 сая 400 мянган төгрөгөөр тогтоожээ. Энэ жил НИТХ-ын сонгуульд 45 тойргоос нэр дэвшигч өрсөлдөнө.

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх зургаадугаар сарын 29-нд буюу УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. Нийслэлийн хэмжээнд энэ жил 920 мянга гаруй сонгогч санал өгөх урьдчилсан дүн гараад байна.

Хуваалцах