Нитрат өндөр 2,3 тн сонгиныг улсын хилээс буцаалаа
Цагааннуур боомтоор ОХУ-аас импортлогдсон 2 аж ахуйн нэгжийн 2.3 тн сонгины нитратын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-3 дахин өндөр гарсан тул экспортлогч улс руу буцаав.
Мэдээллийн алба

Цагааннуур боомтоор ОХУ-аас импортлогдсон 2 аж ахуйн нэгжийн 2.3 тн сонгины нитратын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-3 дахин өндөр гарсан тул экспортлогч улс руу буцаав.
Цаашид аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан жимс, хүнсний ногоог экспортлогч улсын эрх бүхий байгууллагын лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан шинжилгээний бичигтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байхыг анхааруулж байна.
Нитрат нь найрлаганд азот агуулсан азотот нэгдлүүдтэй бордоог газар тариаланд их хэмжээний ургац авах зорилгоор сүүлийн жилүүдэд бордоо байдлаар их хэрэглэх болсонтой холбоотойгоор ургамалд нитратын үлдэгдэл болж хуримтлагддаг.
Энэ нь хүний биеийн бодисын солилцооны явцад нитрат болж хувирснаар нарийн гэдсээр цусанд шимэгдэж метилгемоглобин хэмээх хүчилтөрөгчийн хүчтэй нэгдэл үүсгэж, уг метилгемоглобины хэмжээ цусанд 10-15%-иас ихсэх юм бол дотор муухайрах, толгой эргэх, элэг томрох, бөөлжих зэрэг хордлогын шинж өгч эхэлдэг ба улмаар хорт хавдрын эс үүсгэдэг нь тогтоогдсон байна.




















