НМХГ: Хяналт шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан тушаал, хуваарийн дагуу томилогдсон улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг болон бусад цэгүүдэд худалдаа,
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан тушаал, хуваарийн дагуу томилогдсон улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг болон бусад цэгүүдэд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа, ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, хатуу, шингэн хог хаягдлын зайлуулалтад тавих байнгын хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Хяналт, шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд ил задгай гал түлж, шорлог шарж, утаа май тавьсан, айраг хийж савлахдаа угааж, халдваргүйжүүлсэн саванд савлаагүй, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй, хүний эрүүл мэндийн дэвтэр ашигласан, байршил дахь хог хаягдлаа цэвэрлээгүй зэрэг зөрчлийг илрүүлэн, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй тэргэнцэртэй явуулын шорлог, хорхог худалдаалж буй иргэдийг тухай бүрт нь Төв цэнгэлдэх хүрээлэнгээс чөлөөлүүлэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн зөвшөөрөлгүй байршилд гар дээрээс хоол, хүнс худалдан авахгүй байж өөрийгөө болон гэр бүлээ хоол хүнсээр дамжих хоолны хордлого, халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас зөвлөж байна.

Эх сурвалж: НМХГ


















