Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: 425 хүний амь нас, 786 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 32 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 352 том хүн, 73 хүүхдий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: 425 хүний амь нас, 786 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав
НОБГ: 425 хүний амь нас, 786 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 32 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 352 том хүн, 73 хүүхдийн эрүүл мэнд, амь нас, 786 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Иргэдийн өвөл, зуны байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байгаа тул байшингийн галлагааны аюулгүй байдлыг ханган, цахилгааны ашиглалтыг хэтрүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сурагчдын амралт үргэлжилж байгаа тул гэртээ байгаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган, асран хамгаалагчтай үлдээхийг НОБГ-аас зөвлөж байна.

Хуваалцах