Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Галыг унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энконта таурын 3 дугаар байр 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авч хамрах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Галыг унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргав
НОБГ: Галыг унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргав. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энконта таурын 3 дугаар байр 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авч хамрах нутаг дэвсгэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14-р ангийн алба хаагчид хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.

Тодруулбал, 16 давхар барилгын 6 давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуулалтын хоолойгоор дамжин давхрууд руу утаажилт үүссэн байсныг 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах