Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтраалаа

Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтраалаа
НОБГ: Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтраалаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвсний гал түймрийн нийт 7 дуудлага бүртгэгдсэн байна.Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг хангаж байна.Эргүүл хяналтын бүрэлдэхүүн өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 30 чиглэлд үүрэг гүйцэтгэж 11 тээврийн хэрэгсэл, 207 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.

Иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх-Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх-Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.Эх сурвалж: НОБГ

Хуваалцах