Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Мэргэжил, арга зүйн туршлага солилцов

Нийслэлийн Онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, сайжруулах, мэргэжил, арга зүйн туршлага солилцох, мэдлэг ойлголтоо хуваалцах зорилгоор ангиллын сургалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Мэргэжил, арга зүйн туршлага солилцов
НОБГ: Мэргэжил, арга зүйн туршлага солилцов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, сайжруулах, мэргэжил, арга зүйн туршлага солилцох, мэдлэг ойлголтоо хуваалцах зорилгоор ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мөрдөгдөж буй дүрэм, норм, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал, газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон юм.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт олгох хичээлийн нэгдсэн загвар гаргаж, контент бүтээх талаар мэргэжил, аргазүйн туршлага солилцсон юм.

Сургалтад бүтцийн нэгжүүдийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах