Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангалаа
НОБГ: Угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, 7 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах