НОБГ-ын 2017 оны ажлыг дүгнэх шалгалтын комисс ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, нийслэлийн Аврах анги-105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 2017 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг шалгасан. Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, нийслэлийн Аврах анги-105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 2017 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг шалгасан. Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын төв штабын үйл ажиллагааны шалгалт эхэлж байна.
ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэнэ


.


















