Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

​Ногоон байгууламжаа хайрлая

Урин дулаан цаг ирж хотынхоо ногоон байгууламжийг сэргээн засварлах, нэмж тарилт хийх цаг хаяанд ирээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​Ногоон байгууламжаа хайрлая
​Ногоон байгууламжаа хайрлая. Зураг: МҮОНРТ

Урин дулаан цаг ирж хотынхоо ногоон байгууламжийг сэргээн засварлах, нэмж тарилт хийх цаг хаяанд ирээд байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан ажлын нэг бол хотын ногоон бүсэд орсон малыг нэгдсэн цэгт хашиж малчдад торгуулийг ногдуулж ирсэн.

Гэтэл өчигдөр дөрөвхөн цагийн дотор тус хашаанд 25 үхэр хашигджээ. Иймд мал бүхий иргэд малаа эзэнгүй орхихгүй байх, цаашлаад аймаг, сум, иргэдийнхээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, ногоон бүсэд малаа хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ орхисон тохиолдолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр, тогтоолын дагуу хариуцлага тооцож нөхөн төлбөр авна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах