"Ногоон дуу хоолой" аяны хүрээнд видео контент бүтээх уралдаан зарлалаа
"Ногоон дуу хоолой" аяны хүрээнд видео контент бүтээх уралдаан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зарлагдлаа.
Мэдээллийн алба

“Зөв мод зөв арчилгаа” уриатай "Ногоон дуу хоолой" аяны хүрээнд видео контент бүтээх уралдаан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал зарлагдлаа.
Уралдаанд оролцох журам:
“Зөв мод, Зөв арчилгаа” сэдвийн хүрээнд тухайн агуулгыг илэрхийлсэн видео, контент хийж, өөрийн цахим хуудсанд байршуулах ба #Green_Voice хаштаг ашиглан пост оруулна.
Шагналын сан:
1 дүгээр байр 1,000,000 төгрөг /Нэг сая /
2 дугаар байр 500,000 төгрөг /Таван зуун мянга /
3 дугаар байр 300,000 төгрөг /Гурван зуун мянга /
Шалгарсан бүтээлийг Экологийн цагдаагийн алба болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.


















