“Ногоон эдийн засаг ба загварчлал” хичээлийн хөтөлбөрийг танилцуулах семинар боллоо
Байгаль орчин, аялал жуулчлаын яам болон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) нь “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн ойлголт, ухагдахууныг тусгах боломж” судалгааг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны тавдугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн.
Мэдээллийн алба

Байгаль орчин, аялал жуулчлаын яам болон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE) нь “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн ойлголт, ухагдахууныг тусгах боломж” судалгааг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны тавдугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнг хэлэлцэх үеэр үндэсний их сургуулиудыг эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудын мэдлэг, ур чадвар нь улс орны хөгжлийн бодлого, бизнесийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй хэр зэрэг нийцэж байгаа талаар ярилцаж, Ногоон эдийн засаг ба макро эдийн засгийн загварчлал, Тогтвортой санхүүжилт хичээлийн хөтөлбөрийг боловсруулж багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулах нь зүйтэй хэмээн дүгнэсэн.
Энэ хүрээнд БОАЖЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-ийн дэмжлэгтэйгээр ХААИС, МУИС, СЭЗИС хамтран “Ногоон эдийн засаг ба загварчлал” хичээлийн хөтөлбөр, гарын авлага бэлтгэх ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Мөн 2018 оны 1-р сарын 19-нд их сургуулиудын эдийн засгийн тэнхимийн багш нарт “Ногоон эдийн засаг ба загварчлал” хичээлийн хөтөлбөрийг танилцуулах семинарыг зохион байгуулсан. Семинарт оролцогсод хичээлийн хөтөлбөрийн агуулга, үр дүн, ач холбогдлын талаар ярилцаж цаашид сургалтын хөтөлбөрт тусгах нь цагаа олсон ажил байна гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: БОАЖЯ


















