"Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн долоо хоног" үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран энэ сарын 12-17-ны өдрүүдэд "НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ"-ийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран энэ сарын 12-17-ны өдрүүдэд "НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ"-ийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд 9 семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг Монгол улсын 6 яам, агентлаг, МУИС, ХААИС, ШУТИС, Монголын их, дээд сургуулиудын консорциумтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн түнш байгууллага болох НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож байна.
Энэ хүрээнд өнөөдөрТогтвортой хөгжлийн зорилт 2030-ын хүрээнд Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих нь талуудын хэлэлцүүлгийг Европын холбооны Switch Asia хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.
Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд дараах семинар, зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна:
ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ талуудын уулзалт
Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар
Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар
Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт
Ногоон эдийн засаг ба загварчлал, Ногоон барилгын зураг төсөл, Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалтууд болно.
Мөн НЭЗТТ-ийн Долоо хоногийн арга хэмжээнд оролцохоор олон улсын 6 байгууллагын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байна.
НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк (Amrei Horstbrink) /Бүх салбар хуралдаан, уулзалт/
НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез (Cristina Martinez) / Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр сургалт/
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено (Carmela Centeno) / Ашиглалтаас гарсан авто машины хог хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт
ЕХ-ны Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах(Arab Hoballah) / Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар, ТХЗ 2030-ын хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ уулзалт, Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт/ талуудын уулзалт.
ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн багийн мэргэжилтэн Ира Ларасати (Ira Larasaty) Засгийн газрын тогтвортой худалдан авах ажиллагаа /ногоон худалдан авалт талуудын уулзалт
Мянганы хүрээлэн /Millennium Institute/, Стивин Арквитт (Steven Arquitt) /Ногоон эдийн засаг загварчлал сургалт/
Business Council for Sustainable Development Singapore, Констант ван Аершот (Constant Van Aerschot), НҮББОХ-ийн олон улсын зөвлөх/ногоон барилгын зөвлөх /Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар/
Хөтөлбөр
2018.03.12-ны Даваа гараг Үйл ажиллагаа Цаг Хаана болох Хариуцах байгууллага Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын чиглэлээр хийх уулзалт 9:30-17.30 БХБЯ БХБЯ ТХЗ 2030-ыг хэрэгжилт ба Тогвортой үйлдвэрлэл ба хэрэглээ /Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгцээг тодорхойлох, авах арга хэмжээ Ногоон эдийн засагт шилжих шилжилт, Монгол Улсын худалдааны боломж судалгааны тайланг танилцуулах 14:15-17:30 БОАЖЯ, Хаан танхим БОАЖЯ ЕХ-ны Switch Asia Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр БОАЖЯ, ҮХГ Зөвлөх Х. Цэвэлмаа 2018 оны 03 сарын 13-ны Мягмар гараг Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг Парисын хэлэлцээр, ТХЗ-ын хэрэгжилттэй уялдуулах нь семинар 8:30 Бүртгэл 9:00-13.30 Салбар хуралдаан 13:30 Үдийн зоог Blue Sky зочид буудал, Топаз хурлын танхим БХБЯ Ашиглалтаас гарсан авто машины хаягдал, судалгааны дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэх уулзалт 14:30-17:30 ЗТХЯ-ны хурлын танхим №301 ЗТХЯ 2018 оны 03 сарын 14-ний Лхагва гараг Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ТХЗ-ын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манайлал семинар 8:30 Бүртгэл 9:00-12.30 Салбар хуралдаан 12:30:14:00 Үдийн зоог 14:00-16:00 Салбар хуралдаан 16:00: Хаалтын арга хэмжээ Blue Sky зочид буудал Кристалл хурлын танхим БОАЖЯ БСШУСЯ Монголын их, дээд сургуулиудын консорциум 2018 оны 03 сарын 15, Пүрэв гараг Засгийн газрын тогтвортой/ногоон худалдан авах ажиллагаа талуудын уулзалт 13:30-17:30 БОАЖЯ-ны Хаан танхим Сангийн яам БОАЖЯ Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг МУИС: Проф. Б. Бат Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 13:00-17:00 Засгийн газрын 3-р байр /БСШУСЯ, ҮСХ/, 4-р давхар, Хурлын танхим ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл Г .Ялалт Д. Оюунбилэг 2018 оны 03 сарын 16, Баасан гараг: Сургалтууд Ногоон эдийн засаг ба загварчлал /Загварчлал/ 8:30-17:40 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг МУИС: Проф. Б. Бат Ногоон барилгын зураг төсөл 9:00-17:00 ШУТИС ШУТИС: Б: Мөнхбаяр Ногоон хөгжлийн үзүүлэлт ба ногоон ажлын байр /мэдээлэл цуглуулах, мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлтийг тооцох аргачлал/ 9:00-17:00 ҮСХ ҮСХ: Газрын дарга А. Дэмбэрэл Г .Ялалт Д. Оюунбилэг 2018 оны 03 сарын 17, Бямба гараг: Сургалт Ногоон эдийн засаг ба загварчлал 8:30-17:00 МУИС, Төв номын сан ХААИС: Др. Г. Ганзориг МУИС: Проф. Б. Бат
Эх сурвалж: БОАЖЯ


















