“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм”
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.
Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм.


















