Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Оюун өнөөдөр Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Оюун өнөөдөр Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Ногоон хөгжлийн бодлогыг улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр байгалийн нөөц баялгийг илүү зохистой удирдан эдийн засгаа өсгөх, ядуурлыг бууруулахад шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж салбарын сайд үзэж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримтлалд өнөөгийн нөхцөл байдал, боломж, давуу талд түшиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг 2030 он хүртэл тодорхойлжээ. Харин дунд хугацааны хөтөлбөрт 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлогын болон эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлон тусгасан байна.

"Хурд" агентлаг.

Түлхүүр үг:байгаль
Хуваалцах