Ногоон санхүүжилтийн II форум болно
Ногоон санхүүжилтийн II форум маргааш 09 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдах гэж байна. Форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
Мэдээллийн алба

Ногоон санхүүжилтийн II форум маргааш 09 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдах гэж байна. Форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, Эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн томоохон байгууллагын төлөөлөл оролцох юм.
Форумын үеэр Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн үр ашиг, хүлэмжийн хийн бууралтыг худалдаалж нөхөн олговор авах боломж зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, эрчим хүч хэмнэлтийн талаарх хууль тогтоомжийг танилцуулах аж.


















