"Ногоон технологи-2015" үзэсгэлэнг зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилтын хүрээнд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилтын хүрээнд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” форумыг есдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уг форумд зүүн хойд азийн төлөөлөгчид Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, ногоон дэд бүтэц, тогтвортой үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалттай танилцаж, цаашид хамтран ажиллах санал ирүүллээ.
Тус форумын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яам хамтран “НОГООН ТЕХНОЛОГИ-2015” үзэсгэлэнг энэ оны есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймээс ногоон хөгжлийн санаачлагыг дэмжигч аж ахуйн нэгж, иргэд, ногоон хөрөнгө оруулагч Та бүхнийг байгальд ээлтэй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийт, төр захиргааны байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, Зүүн Хойд Азийн хотуудын дарга, төлөөллүүдэд дэлгэн танилцуулах, харилцан туршлага солилцох Ногоон технологи-2015 үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг бизнест нэвтрүүлэхэд , цаашид дэмжих бодлогыг тодорхойлоход орших юм.
Зохион байгуулагч: НЗДТГ, МҮХАҮТ, БОНХАЖЯам
Үзэсгэлэнгийн талбай хязгаартай
Бүртгэлийг 2015 оны есдүгээр сарын 14-ны 17:00 цаг хүртэл хийнэ.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Биет үзүүлэн: Үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ дээж, загвар, зураг, үзүүлэнгийн хэлбэрээр биет байдлаар дэлгэн сурталчилна
Мэдээлэл:Арга хэмжээний үеэр иргэд, олон нийтэд чанартай, үнэн бодитой мэдээллийг хүргэх зорилгоор тайлбарлагч, зохион байгуулагчийг томилно
Зардал: Талбай, асар, тайз, хэвлэлийн мэдээ зэрэг ерөнхий зардлыг Зохион байгуулагчид хариуцах бөгөөд үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бусад жижиг хэрэгслийн зардлыг оролцогч өөрөө хариуцна
Бүртгэл: “Бүртгэлийн хүснэгт”-ийг бөглөн есдүгээр сарын 14-нд 17:00 цагаас өмнө Зохион байгуулах комисст ирүүлнэ.
Хариуцлага:Зохион байгуулагчдаас зарласан цаг хугацаа, төлөвлөгөөг баримтлах ба хугацаа хоцорсон тохиолдолд оролцох боломжийг хязгаарлана
Загвар:Үзэсгэлэнгийн дөрвөн дэд хүрээний онцлог, агуулгаас шалтгаалан танилцуулга, самбар зэргийг бэлтгэхэд Зохион байгуулагчаас тодорхой өнгө, загвар, хэмжээг санал болгох бөгөөд арга хэмжээний нэгдсэн зохион байгуулалтыг дэмжих зорилгоор оролцогчид зөвшөөрөн хамтран ажиллана
Зохион байгуулалт:Үзэсгэлэнд оролцогчид харилцан бие биенээ хүндэтгэх, хамтран ажиллах, орчны эрүүл ахуй, ариун цэврийг эрхэмлэн ажиллах бөгөөд энэ чиглэлээр Зохион байгуулагчдаас тавигдах шаардлага, хүсэлтийг хэрэгжүүлнэ
Харилцах хаяг:
МҮХАҮТ Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газар
Утас: 88013008, 99051059
Цахим шуудан:greentechs2015@gmail.com
Цэвэр агаар төсөл:
Утас: 99188746


















