“Ногоон технологи инноваци-2016” үзэсгэлэн болно
БОНХАЖЯ, МҮХАҮТ, ШУТИС, МИХ хамтран “Ногоон технологи инноваци-2016” үзэсгэлэн, зөвлөгөөнийг тавдугаар сарын 10-11-нд МҮХАҮТ-ын байранд болно.
Мэдээллийн алба

БОНХАЖЯ, МҮХАҮТ, ШУТИС, МИХ хамтран “Ногоон технологи инноваци-2016” үзэсгэлэн, зөвлөгөөнийг тавдугаар сарын 10-11-нд МҮХАҮТ-ын байранд болно.

Үзэсгэлэнгийн зорилго нь үйлдвэрлэл, практик болон бизнесийн хүрээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулах, шинийг санаачлагч, гарааны бизнес (Start-Up) эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавихад чиглэгдэх ажээ.


















