Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ногоон тууз” аяны нээлт боллоо

МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид болсон уг арга хэмжээнд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ногоон тууз” аяны нээлт боллоо
“Ногоон тууз” аяны нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн аяны нээлт өнөөдөр боллоо.

МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид болсон уг арга хэмжээнд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдсан юм.

Аяны гол зорилго нь Туул голын бохирдлыг багасгах, гол орчмыг цэвэрлэх, усны нөөц багасч байгаа асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад оршиж байна.

Мөн тэд нэг сарын хугацаанд “Ногоон тууз” шилжин явах эко цомыг эзэмшинэ. Энэ хугацаанд гол усны бохирдлыг бууруулах, нөөцийг хамгаалах байгальд ээлтэй бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баталгаажуулан өөрийн байгууллагын фэйж хуудсанд байрлуулж “Ногоон тууз” цомыг дараагийн байгууллагад шилжүүлэх юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийн онцлог ач холбогдол сэдвээр, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туул голын бохирдол” сэдвээр, Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа “Усны үнэ цэнэ” сэдвээр Монголын залуучуудын холбооны маркетингийн менежир Б.Төрболд “Ногоон тууз аяны зорилго” сэдвээр, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б. Сонинчимэг “Ногоон тууз аяныг хэрхэн дэмжиж оролцох тухай” сэдвээр ярилцаж, илтгэл тавьсан юм.

Хуваалцах