Нохой тэжээхэд мөрдөх журмыг сайжруулах шаардлагатай байна
Жилд нохой болон мал амьтанд уруулан вакцин ийлдэс тариулсан 10 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байгаагаас 96 хувь нь нохойд уруулсан байдаг.
Мэдээллийн алба

Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 226 сум галзуу өвчний байгалийн голомттой. Жилд нохой болон мал амьтанд уруулан вакцин ийлдэс тариулсан 10 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байгаагаас 96 хувь нь нохойд уруулсан байдаг.
Тэр дундаа эзэнтэй нохойд уруулсан тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг гэж ЗӨСҮТ-ийн Тархвар судлаач Л.Роломжав ярилаа.
Mongolian National Radio · Нохой тэжээхэд мөрдөх журмыг сайжруулах шаардлагатай байна
Сүүлийн жилүүдэд эзэнтэй болон эзэнгүй нохойд уруулах тохиолдол нэмэгдсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 1854 хүн дээрх шалтгаанаар ГССҮТ-д ханджээ.


















