“Номын баярын өдөрлөг” эхэллээ
Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж байгаа “Номын баярын өдөрлөг”-т зохиолч, яруу найрагчид өөрсдийн уран бүтээлээ танилцуулж байгаагаас гадна хэвлэлийн компаниуд ном, сэтгүүлээ 5-90 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байна.
Мэдээллийн алба

Энэ жилийн номын баярыг “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор тэмдэглэж байгааг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн, ерөнхий зохион байгуулагч Сувд хэллээ.
Номын баярын өдөрлөг маргааш 19:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.