Номын санчдад мэдээлэл технологийн мэдлэг олгоно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран “Мэдээллийн технологи ба номын сан” сургалтыг энэ сарын 8-22-нд онлайн болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулах аж.
Мэдээллийн алба

Эл сургалтад мэдээллийн технологийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх сурсан мэдлэг туршлагаа хамт олонтойгоо хуваалцах 20 номын санчийг сонгож хамруулах юм байна.
“Мэдээллийн технологи ба номын сан” номын санчдын сургалтаар “Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага”, “Интернэт дэх мэдээллийн эрэл хайлт”, “Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт”, “Цахим мэдээллийн түгээлт” дөрвөн сэдвийн хүрээнд мэдлэг олгоно.