Ноолуур 90-105 мянган төгрөгийн ханштай байна
Ноолуурын чанараас шалтгаалж ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна.
Мэдээллийн алба

Ноолуур 90 мянгаас 105 мянган төгрөгийн ханштай байна. Ноолуурын чанараас шалтгаалж ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна.
Тодруулбал, хоёр өдрийн өмнөх байдлаар Улаанбаатар хотод нэг кг ноолуур 90-105000 төгрөг байлаа. Орон нутгийн тухайд Хэнтий, Булган, Төв аймагт нэг кг ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байна. Харин Дундговь, Өмнөговь, Дорноговь аймагт 95 мянга орчим төгрөгийн ханштай байна.


















