Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноолуур угаах, хялгас ялгах үйлдвэрт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна

Улсын хэмжээнд ноолуур угаах 34, хялгас ялгах боловсруулалт хийдэг 50, сүлжмэлийн 16, эдгээрийг цогцоор хийдэг 14 үйлдвэр ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноолуур угаах, хялгас ялгах үйлдвэрт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна
Ноолуур угаах, хялгас ялгах үйлдвэрт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд ноолуур угаах 34, хялгас ялгах боловсруулалт хийдэг 50, сүлжмэлийн 16, эдгээрийг цогцоор хийдэг 14 үйлдвэр ажиллаж байна.

Эдгээрийн 45 нь Улаанбаатар хотод, тав нь Говьсүмбэр, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Төв аймагт ажиллаж байгаа юм.

Тэдгээрт 12 мянга орчим тн хялгасыг нь ялгасан түүхий эд гаргах хүчин чадал суурилагдаж, 8500 гаруй тн самнасан ноолуур гаргах боломжит хүчин чадал бий болжээ.

Үүнийг түүхий ноолуурт шилжүүлж тооцвол, 17 мянган тн түүхий ноолуурыг самнах боломж бүрдсэн байна. Гэвч ажиллах хүчний нөөц дутагдалтай байгааг салбарынхан хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Ноолуур угаах, хялгас ялгах үйлдвэрт ажиллах хүчний нөөц дутагдалтай байна

Хуваалцах