Ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин 60 хувьд хүрч, экспортын хэмжээ нэмэгдэнэ
Өнгөрсөн онд манай улс 9400 тонн ноолуур бэлдэж, үүний 7000 тонн нь Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд манай улс 9400 тонн ноолуур бэлдэж, үүний 7000 тонн нь Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сард баталсан "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин 60 хувьд хүрч, экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мөн одоо байгаа ажлын байр хэвээр хадгалагдаж, шинээр ажлын байр бий болох чухал ач холбогдолтой юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ХХААХҮЯ хангаж ажиллах бол "Хөдөө аж ахуйн бирж" нь хэрэгжилтийг хангахад голлох үүрэг гүйцэтгэх юм байна.


















