Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно

Засгийн газрын бямба гарагийн хуралдаанаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журамд өөрчлөлт орууллаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно
Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын бямба гарагийн хуралдаанаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журамд өөрчлөлт орууллаа.

Уг өөрчлөлтийн дагуу мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байсан тогтолцоог халж, Монголбанкаар дамжуулан арилжааны банкин дахь малчдын данс руу шууд шилжүүлэхээр болжээ.

Энэ онд нийт 124 мянган малчны бэлтгэж нийлүүлсэн 18.4 мянган тонн ноосны урамшуулалд 36.8 тэрбум төгрөг олгох тооцоо гарсан хэдий ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан аж.

Тиймээс ноосны кг тутамд урамшуулал олгоход дутагдаад байгаа 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.

Түлхүүр үг:Ноосны урамшуулал малчдын данс руу ордог болно
Хуваалцах