Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Норжин” худалдааны төв өттэй загас худалдаалж байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр “Норжин” худалдааны төвд худалдаалагдаж байсан “Сайра” загаснаас зөрчил илэрсэн талаар мэдээллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Норжин” худалдааны төв өттэй загас худалдаалж байжээ
“Норжин” худалдааны төв өттэй загас худалдаалж байжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр “Норжин” худалдааны төвд худалдаалагдаж байсан “Сайра” загаснаас зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тэдний ярьж буйгаар “Норжин” худалдааны төвөөс загас худалдаж авсан иргэн “Худалдан авсан загаснаас нь өт гарлаа” гэх гомдол ирүүлжээ. Иргэний гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний үндэсний лавлагаа лабораторид дээрх сайра загасыг шинжлэхэд загасанд шимэгчлэн амьдардаг шимэгч хорхой болох нь тогтоогдсон байна.

Тиймээс 26595 ширхэг лаазалсан “Сайра” загасыг худалдаанаас татсан ажээ.

Хуваалцах