Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Норовлин сумын ЕБС-ийн 40 хүүхдийн дотуур байрны барилгын ажлын санхүүжилтийн гэрээ байгууллаа

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаокаг “Ёслол хүндэтгэлийн өргөө”-д хүлээн авч уулзжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Норовлин сумын ЕБС-ийн 40 хүүхдийн дотуур байрны барилгын ажлын санхүүжилтийн гэрээ байгууллаа
Норовлин сумын ЕБС-ийн 40 хүүхдийн дотуур байрны барилгын ажлын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаокаг “Ёслол хүндэтгэлийн өргөө”-д хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” төслийн буцалтгүй тусламжаар Хэнтий аймгийн Норовлин сумын ЕБС-ийн 40 хүүхдийн дотуур байрны барилгын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Япон орон болон тус улсын зарим хотууд Хэнтий аймгийн цаашдын харилцаа, бизнес, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр М.Такаока Засаг дарга Н.Ганбямбыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд цаашид олон чиглэлд хамтран ажиллах боломж байгаа талаар дуулгасан байна.

Хуваалцах