Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноцтой гэмт хэрэг илрүүллээ

мөрдөн шалгах ажиллагааны явцад 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй нэг хэргийг илрүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноцтой гэмт хэрэг илрүүллээ
Ноцтой гэмт хэрэг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллага “Илрүүлэлт-оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 3-нд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 5, оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл 3, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл наймыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй нэг хэргийг илрүүллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн хэргээс дурдвал, 8 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт тус аймагт оршин сууж байсан 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амийг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах