Ноён Жавад Моттагхи МҮОНРТ-ийн удирдлагуудтай уулзлаа
Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудтай Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагхи уулзлаа. Энэ уулзалт цаг үеэ олсон уулзалт болохыг МҮОНРТ-ийн удирдлагууд онцоллоо. Учир нь удахгүй МҮОНРТ HD технологид ши
Мэдээллийн алба

Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудтай Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагхи уулзлаа. Энэ уулзалт цаг үеэ олсон уулзалт болохыг МҮОНРТ-ийн удирдлагууд онцоллоо. Учир нь удахгүй МҮОНРТ HD технологид шилжих гэж байгаа юм. Энэ уулзалт нь телевиз радиогийн нэвтрүүлгийн шинэ стандартчилалыг боловсруулахад Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооноос хамтарч ажиллахад чухал ач холбогдолтой.
Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга тав дахь удаагаа манай улсад айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал өмнөх уулзалтуудаас илүү үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа ноён Жавад Моттагхи уулзалтын үеэр хэллээ.


















