Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НӨАТ-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ингээд хэлэлцүүлгийн эцэст Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 74.6 хувь, НӨАТ-ийн тухай хуулийн шинэчилсэн өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй эсэх асуудлаар мөн нийт гишүүдийн 75.0 хувь нь тухайн хуулийн төслийг хэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойш эхэлсэн хуралдааны эхэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хэлэлцлээ.

Ингээд хэлэлцүүлгийн эцэст Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 74.6 хувь, НӨАТ-ийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй эсэх асуудлаар мөн нийт гишүүдийн 75.0 хувь нь тухайн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж тус тус дэмжлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр үндсэн болон төсвийн, туслах байнгын хороодод хуулийн төслийг шилжүүллээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан түр завсарлав.

Түлхүүр үг:НӨАТ УИХ
Хуваалцах