НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдэд шилжүүлж эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өглөөнөөс олгож эхлэхээр болсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Тэрээр, "НӨАТ-ын буцаан ологолтыг нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаалтыг маргааш өглөөнөөс олгож эхлэх бөгөөд пүрэв, баасан гарагт багтаан олгоно. Энэ жилийн буцаан олголтын хэмжээ 60-аад хувиар нэмэгдэж, хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдлээ.
НӨАТ-ын буцаан олголтод сугалааг нэвтрүүлэхдээ Тайванийн туршлагыг нэвтрүүлсэн. Буцаан олголт 2 хувь хэвээр байна. Одоо байгаа системийг сайн болгож, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно. Буцаан олголтыг банкны данс руу шууд шилжүүлнэ" гэлээ.