Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо.

2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд 11 удаагийн тохирлоор 120 орчим мянган иргэн азтан болж нийт таван тэрбум төгрөг хожжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Хуваалцах