Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 37,203 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115

  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,676

  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 372

  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37

  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2

  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай.

Хуваалцах