Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ

НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. 2023 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. 2023 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Үүнд 2023 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 39,585,218 баримтыг оролцуулав.

Тохирлын дүн:

-3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 35,647
-4 орон таарсан /40,000-100,000/: 3,584
-5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 350
-6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 42
-7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
-8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 59304680

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.



Хуваалцах