Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 35.434 азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 35.434 азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 35.434 азтан тодорлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн баримтууд хамрагдав.

Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922

  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,158

  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319

  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32

  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2

  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 64979267

Хуваалцах