Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 274 иргэн азтан болжээ

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 08 дугаар сарын 01-н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 274 иргэн азтан болжээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 274 иргэн азтан болжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:

-8 орон таарсан 2,
-7 орон таарсан 2,
-6 орон таарсан 40,
-5 орон таарсан 393,
-4 орон таарсан 3853,
-3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Хуваалцах