НҮБ-аас манай улсад өндөр хэмжээний форум зохионо
Форумаар тус бүсийн хүнсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй үр нөлөөний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, стратегийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон арлын хөгжиж буй жижиг орнуудын цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал” сэдэвт форумыг Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Уг өндөр хэмжээний форумд Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон арлын хөгжиж буй жижиг орнуудын хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгч, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, бүсийн хөгжлийн түншүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ.
Форумаар тус бүсийн хүнсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй үр нөлөөний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, стратегийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


















